Sun Logo
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ  БҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало-гийн урилгаар 2025 оны 05 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. 

 

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 1984 оноос хойш буюу 41 жилийн дараа Бүгд Найрамдах Филиппин Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало-гийн 2024 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал гэдгээрээ онцлог юм. 

 

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч, Сенатын Ерөнхийлөгч нарт тус тус бараалхаж, Гадаад хэргийн сайд Энрике А.Манало-той албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл гаргана. 

 

Энэхүү айлчлалын гол зорилго АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн Филиппин Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
136
Сүүлийн сар:
619
Нийт:
2278
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР