
Сумын нийт нутаг дэвсгэрийн 60%- д цас их орж өвөлжилтийн нөхцөл байдал хүндэвтэр байгаа тул 2025 оны 11-р сарын 12-15-ны өдрүүдэд сумын ЗДТГ-аас ажлын хэсгүүд малчин өрхүүдээр орж Аймаг, сумын Засаг даргын Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл бэлэн байдалтай танилцах бэлтгэлийг хангуулхаар ажиллаа. Мөн доорх мэдээ мэдээлэл, эрүүл мэнд болон төрийн үйлчилгээг малчны хотонд үзүүллээ.
✍️Улс орон даяар явагдаж байгаа Хүн ам орон сууцны тооллогод иргэдийг хамрууллаа.
✍️2024 оны малын тоо толгойн албан татварын төлөлтийг хийлгэв.
✍️Аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны хүсэлтээр Энержи ресурс ХХК-с хандиваар хөдөөгийн болон сумын төвийн айл өрхүүдэд тараагдах угаасан нүүрс олгогдож байгааг танилцууллаа.
✍️Орон нутагт 2025 онд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл хүргэв.
✍️Отор нүүдлээр явсан болон цаашид цаг хүндэрвэл отор нүүдлээр явах малын тоо болон малчин өрхүүдийн судалгааг гаргав.
✍️Сумын нутгаар дайран өнгөрч яваа отрын малчин өрхүүдээр орж багийн ИНХ-р хэлэлцэн баталсан отор нүүдлийн кордор маршрутыг танилцуулав.
✍️Малчид хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байдлыг газар дээр нь үзэж танилцав.
✍️ Баг хариуцсан эмч нар эрүүл мэндийн үзлэг хийж заавар зөвлөгөө өгч, хэрэгцээт эмээр хангаж ажиллаа.
✍️Малчидад ирэх саруудад цаг агаар ямар байх, цаг уурын урьдчилсан мэдээ төлөвийг танилцуулав.
✍️Орон нутгийн цаг үеийн мэдээ, мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллаа.
.webp)



.webp)