
Ажлын хэсэгт аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Дэлгэрмөрөн Шишхэд голын сав газрын захиргаа, Газарзүй геоэкологийн хүрээлэн, Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга, мэргэжилтэн, холбогдох хүмүүс ажиллалаа. Зүүн нуурыг тэжээж буй Зүүн хоолойн гол болон булгуудын нөхцөл байдалтай танилцахад булгуудын усны ундарга багассан, малын хөлд талхагдсан байна. Цаашид Зүүн нуурыг хамгаалах хүрээнд мониторинг судалгаа хийж, нуурыг тэжээж байгаа булгийн эхийг хашиж хамгаалах, хөрсөнд нь тохирсон мод, бут тарих зэрэг хамгаалалтын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.




