Sun Logo
Монгол Улс, НҮБ: Цахим гарын үсэг, Хувийн мэдээлэл хамгаалалтын асуудлыг хэлэлцэв
Монгол Улс, НҮБ: Цахим гарын үсэг, Хувийн мэдээлэл хамгаалалтын асуудлыг хэлэлцэв

НҮБ-ын Хувийн мэдээлэл хамгаалах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Др. Ана Брайан Нугререс 2025 оны 4-р сарын 8-14-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Одтой уулзаж, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. 

 

 

Уулзалтын үеэр П.Алтан-Од дарга “Монгол Улс НҮБ-ын ‘Цахим Засаглалын индекс’-т 2024 онд 46 дугаар байрт жагсаж, 28 байраар урагшилсан бол Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ‘Дэлхийн инновацын индекс’-т 67 дугаар байранд эрэмбэлэгдсэн” гэдгийг онцлоод, 2021 онд батлагдсан цахим хөгжлийн багц хуулиудыг танилцууллаа. Эдгээрт Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиуд багтдаг бөгөөд эдгээрийг боловсруулахдаа Германы хууль тогтоомжийг чиглэл болгосон гэв. 

 

Мөн тэрбээр 2024 оны эцсийн байдлаар Монгол Улсад 1,384,523 тоон гарын үсэг олгогдсон ч тэдгээрийг цахим үйлчилгээнд өргөн ашиглах, хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд үндэсний хэмжээний нэгдсэн программ хангамж хөгжүүлэх шаардлагатайг дурдлаа. 

 

 

Др. Ана Брайан Нугререс энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд дижитал эрин дэх хувийн мэдээллийн хамгаалалт, хил дамнасан мэдээллийн урсгал, кибер аюулгүй байдал, олон нийтийн сүлжээнд тавих хяналт, цензур, эмзэг бүлгийн нууцлал, биометр болон хиймэл оюунд суурилсан мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг хөндөж, дүгнэлт, зөвлөмж боловсруулахаар төлөвлөж байна.

 

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
12
Сүүлийн 7 хоног:
130
Сүүлийн сар:
572
Нийт:
2353
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР