Sun Logo
✨“НӨХӨРСӨГ АНД” СПОРТЫН ТЭМЦЭЭН✨

♿ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр 12 сарын 03-ыг угтан “#Бэрх_биш_ээлтэй_Ховд-4” аяныг зарлан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалсан олон талт ажлуудыг зохион байгуулж байна. 🏆 Тус аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “НӨХӨРСӨГ АНД” олон төрөлт спортын тэмцээнийг 11 сарын 30-ны өдөр Жаргалант сумын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа. 💪 Спортын тэмцээн нь иргэдийн эрүүл мэнд, бие бялдар, авьяас чадварыг хөгжүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдсэн. 🔥 “НӨХӨРСӨГ АНД” тэмцээнд 150 гаруй баг тамирчид идэвхтэй оролцож, дараах 7 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө: 🏐 Суугаа волейбол 🏓 Ширээний теннис 🎯 Бочи ♟️ Зуун буудалт даам 🧩 Шатар 🎯 Дартс 🤼‍♂️ Олс таталт 🙏 Тэмцээнд идэвхтэй оролцсон иргэд, олон нийтдээ талархал илэрхийлье.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
Сүүлийн 7 хоног:
Сүүлийн сар:
Нийт:
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР