Sun Logo
ШИНЭЭР БАРИГДАЖ БАЙГАА БАРИЛГА ДЭЭР ҮЗЛЭГ ХИЙЖ, ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ.
ШИНЭЭР БАРИГДАЖ БАЙГАА БАРИЛГА ДЭЭР ҮЗЛЭГ ХИЙЖ, ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ.

ШИНЭЭР БАРИГДАЖ БАЙГАА БАРИЛГА ДЭЭР ҮЗЛЭГ ХИЙЖ, ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалттай Сайцагаан сумын Засаг даргын тамгын газрын шинэ барилгын ажил дээр очиж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн талаар үзлэг хийлээ. Уг барилгын явцыг Сайнцагаан сумын Засаг даргын газрын дарга Н.Түвшинжаргал танилцууллаа. Уг барилгыг Жи Жи Ай ХХК барьж гүйцэтгэж байгаа бөгөөд урд хаалган дээр налуу зам хийгдсэн, дотор 00 бүрэн хийж гүйцэтгэсэн, гадна зогсоолоос орох хаалга хүртэл харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан чиглүүлэгч хавтан суурилуулсан, хаалгаар тэргэнцэр гарч ороход ямар нэгэн саад байхгүй байна. Нэмж хөгжлийн бэрхшээлтэй иргэний авто машины зогсоолын тэмдэглэгээ хийх, дотор шалан дээр харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан чиглүүлэгч хавтан хийх, брайл үсгэн мэдээллийн самбар хийх, 2-3 давхарлуу тэргэнцэртэй иргэн гарах өргөгч байрлуулах зэрэг хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Цаашид MNS 6055:2009 “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүртээмжийн орчны стандарт”-ыг мөрдлөг болгож ажиллах зөвлөмж хүргэж ажиллалаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ:

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
14
Сүүлийн 7 хоног:
122
Сүүлийн сар:
564
Нийт:
745
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР