Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
ГАЗРЫН КАДАСТРЫН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН СУРГАХ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ 2026 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Газрын кадастрын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, чадавхжуулах, давтан сургах, мэргэшлийг дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, сунгах сургалтыг “Монголын Кадастрын холбоо” НҮТББ нь 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад газрын кадастрын чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагын 15 инженер, мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд газрын кадастрын зөвлөх болон мэргэшсэн инженерүүд, их, дээд сургуулийн