Үйлчилгээний нөхцөл
Энэхүү үйлчилгээний нөхцөл төрийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор “И-Монгол академи” УТҮГ-ын (цаашид “хариуцагч” гэх) хариуцан ажиллаж буй www.gov.mn домэйн нэртэй Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас (цаашид “цахим хуудас” гэх)-ыг иргэн, аж ахуйн нэгж байгууллага (цаашид “хэрэглэгч” гэх) ашиглах, үйлчилгээ авахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
НЭГ. Ерөнхий заалт
Хэрэглэгч цахим хуудсыг ашиглаж эхлэх үеэс энэхүү үйлчилгээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Хэрэв хэрэглэгч энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол цахим хуудсыг ашиглахгүй байх үүрэгтэй.
Цахим хуудас нь төрийн байгууллагын нээлттэй мэдээ мэдээлэл, үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр хүргэх зорилготой.
Хариуцагч нь үйлчилгээний нөхцөлд хэдийд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд цахим хуудсанд нийтэлсэн өдрөөс хүчин төгөлдөр мөрдөнө.
ХОЁР. Үйлчилгээний агуулга
Цахим хуудсаар дамжуулан дараах үйлчилгээг үзүүлнэ:
Төрийн байгууллагын нэгдсэн мэдээлэл авах
Иргэн, хуулийн этгээдэд зориулсан үйлчилгээ авах
Төрийн байгууллагуудтай холбоотой өргөдөл, гомдол, санал хүсэлт илгээх
Үйлчилгээний агуулга, хүртээмж нь холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрээс хамааран өөрчлөгдөж болно.
ГУРАВ. Хэрэглэгчийн эрх, үүрэг
Хэрэглэгч цахим хуудсыг хууль тогтоомжийн хүрээнд, зориулалтын дагуу ашиглана.
Худал, төөрөгдүүлсэн, хууль зөрчсөн, бусдын эрх ашгийг хөндсөн мэдээлэл, сэтгэгдэл оруулахыг хориглоно.
Хэрэглэгч өөрийн оруулсан мэдээллийн үнэн зөв байдалд хариуцлага хүлээнэ.
Хэрэглэгч үйлчилгээ авахдаа Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (emongolia)-ийг ашиглана.
Хэрэглэгч нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийг хамгаалах үүрэгтэй.
ДӨРӨВ. Хувийн мэдээлэл
Иргэн цахим хуудсанд өөрийн ДАН системийн бүртгэлээр нэвтэрнэ.
Цахим хуудсаар дамжуулан хэрэглэгчийн хувийн мэдээлэл хадгалах үйлдэл хийхгүй.
Цахим хуудас нь иргэний мэдээллийг дараах үндэслэлээр ашиглана. Үүнд:
Таньж баталгаажуулах явцад өгсөн иргэний зөвшөөрөл дээр үндэслэн
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн байгууллага үүргээ хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагын хүрээнд
Хувийн мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
ТАВ. Оюуны өмч
Цахим хуудсанд байршуулсан текст, зураг, дизайн, программ хангамж болон бусад контент нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалагдана.
Контентыг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, түгээх, өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.
ЗУРГАА. Хариуцлагын хязгаарлалт
Цахим хуудсанд байршуулсан мэдээлэл нь мэдээллийн шинжтэй бөгөөд хууль зүйн албан ёсны баримт бичгийг орлохгүй.
Техникийн доголдол, системийн саатлаас үүдэн учирсан аливаа хохиролд хуульд өөрөөр заагаагүй бол хариуцлага хүлээхгүй.
ДОЛОО. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах
Хариуцагч нь энэхүү үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй.
Өөрчлөлтийг цахим хуудсанд нийтэлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөнө.