
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 280 дугаар тогтоолын хүрээнд Төрийн архивын үйл ажиллагааны Улсын үзлэг 11 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын төрөлжсөн архивт зохион байгуулагдаж “А” буюу “МАШ САЙН” үнэлгээ авлаа.
Төрийн архивын Улсын үзлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны А/150 дугаар тушаалаар батлагдсан 6 үндсэн чиглэл, 68 үзүүлэлт, 272 шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаж дүгнэсэн байна.