
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар-аас 2026 оныг төрийн албан хаагчийн “ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан улсын хэмжээнд аялж буй шилжин явах туг Архангай аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газарт аялаад 10 дугаар сарын 12-23-ны өдрүүдэд Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар-т албан ёсоор шилжлээ.
Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь аяны туг аялах үеэр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг газрын даргын 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Үүнд:
✅Төрийн албан хаагчийг томилох, иргэдэд үйлчилгээ үзүүлэх,
✅Зөвлөх туслах, цахим үйлчилгээ үзүүлэх
✅Сахилга, хариуцлага, ёс зүйн чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж аяны тугийг хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хамт Орхон Аймгийн Газрын Харилцаа Барилга ,Хот Байгуулалтын Газар-т 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өглөө.