
Газрын кадастрын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, чадавхжуулах, давтан сургах, мэргэшлийг дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, сунгах сургалтыг “Монголын Кадастрын холбоо” НҮТББ нь 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад газрын кадастрын чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагын 15 инженер, мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд газрын кадастрын зөвлөх болон мэргэшсэн инженерүүд, их, дээд сургуулийн доктор, профессор багш нар хичээл заан оролцлоо.
2026 оны намрын шалгалтын бүртгэл 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Шалгалтад бүртгүүлэх мэргэжилтнүүд салбарын сургалтын (surgalt.gazar.gov.mn) цахим систем рүү нэвтрэн орж, мэргэшлийн хүрээг сонгон бүртгэлээ хийнэ үү.
Шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
Өөрийн овог, нэр, регистрийн дугаар болон байгууллагын мэдээллийг үнэн зөв оруулах;
Мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацааг шалган, мэргэшлийн зэрэг горилох, сунгах төрлийг профайл хэсгийн бүртгэл хэсгээс харж нягтлах;
Шалгалтын хуваарийн талаарх мэдээллийг тогтмол шалгах;
Шалгалтыг 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын XII дугаар байранд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99055308, 90666398 утсаар лавлана уу.