
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар-аас 2026 оныг салбарын хэмжээнд “Ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан шилжин явах туг Орхон Аймгийн Газрын Харилцаа Барилга ,Хот Байгуулалтын Газар-т аяллаа. Тус ажлын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Үүнд:
✅Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 багт 300 гаруй иргэнд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, egazar.gov.mn системийг сурталчилав.
✅Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын удирдлага, албан хаагчдад салбарын үйл ажиллагаа болон газрын egazar.gov.mn системийг ашиглах талаар сургалт зохион байгуулав.
✅Стандарт, хэмжил зүйн хэлтэстэй хамтран MNS 7068:2025 стандартыг танилцуулах болон Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран
✅“Ажлаас халшрах хам шинж”,
✅“Хувь хүний хандлага”,
✅“Зөрчлийн сэтгэл зүй”
✅“Төрийн албан хаагчийн ёс зүй, ёс суртахуун, харилцаа”
✅Газрын харилцааны цахим үйлчилгээг, төрийн үйлчилгээний цахим төхөөрөмж киосктой холбох, газрын удирдлагын нэгдсэн сангаас үйлчилгээ авах талаар иргэдэд ойлгомжтой байдлаар видео, контент хийж олон нийтийн сүлжээгээр түгээх ажлыг зохион байгуулж ажиллаа. Мөн “Хичээллэе - Өрнүүлье - Хэвшье” аяны хүрээнд албан хаагчид 10 дугаар сарын 27-ноос эхлэн ажлын байрны 10 минутын дасгал хөдөлгөөнийг өдөр бүр тогтмол хэвшүүлж байна.