Sun Logo
“Ховд аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ээлжит хуралдаан” зохион байгуулагдлаа.
“Ховд аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ээлжит хуралдаан” зохион байгуулагдлаа.

“Ховд аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ээлжит хуралдаан” зохион байгуулагдлаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйл, 15 дугаар зүйл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо байгуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/190, А/280 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмын хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо ээлжит хуралдаанаа өнөөдөр зохион байгууллаа. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь тухайн нутаг дэвсгэр дэх гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, эсвэл сэжиглэгдэн мөрдөн шалгагдаж байгаа, гэмт хэргийн хохирогч болсон, ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан эсвэл гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй хүүхдүүдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн ажиллах зорилготой юм. Аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяраар ахлуулсан Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны энэ удаагийн хуралдаанд хорооны гишүүн 14 байгууллагын удирдлагууд оролцож хүүхдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, Ховд аймагт гарсан 3 кейсийн насанд хүрээгүй гэмт хэргийн хохирогч 4, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 9 хүүхдийн асуудлыг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний тодорхой шийдэл гаргаж, гэмт хэргийн хохирогч, холбогдогч, гэрч хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг дахин гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар харилцан санал бодлоо хуваалцлаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
31
Сүүлийн 7 хоног:
141
Сүүлийн сар:
693
Нийт:
2076
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР