Sun Logo
Зүүн бүсийн математикийн олимпиадад амжилттай оролцож багийн дүнгээр ТЭРГҮҮН байранд шалгарч шилжин явах “ЦОМ”-ын эзэд боллоо
Зүүн бүсийн математикийн олимпиадад амжилттай оролцож багийн дүнгээр ТЭРГҮҮН байранд шалгарч шилжин явах “ЦОМ”-ын эзэд боллоо
Зүүн бүсийн математикийн олимпиадад амжилттай оролцож багийн дүнгээр ТЭРГҮҮН байранд шалгарч шилжин явах “ЦОМ”-ын эзэд боллоо
Зүүн бүсийн математикийн олимдпиад 2025 оны 02 сарын 22-23 өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулагдлаа.
Уг олимпиад Хэнтий аймгаа төлөөлөн Тэмүүжин сургуулийн 12 суралцагч 3 багш, Хэрлэн 1 дүгээр сургуулийн 2 суралцагч, Бэрх ОУС-ийн 2 суралцагч, Хан Хэнтий сургуулийн 1 суралцагч, Бор-Өндөр сургуулийн 2 суралцагч, Бэрх ЕБС-ийн 1 багш, Өмнөдэлгэр ЕБС-ийн 1 багш оролцож бахдам амжилтыг гарган 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медалийг хүртэн бүсийн олимпиадаас 2 дахь удаагаа “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ” хүртлээ.
Математикийн бага ангийн багш төрөлд:
II-р байр Бэрх сургуулийн багш О.Ганбат 2-р байр, МӨНГӨН медаль
III- байр Тэмүүжин сургуулийн багш Ө.Мөнхцэцэг 3-р байр, ХҮРЭЛ медаль
III- байр Өмнөдэлгэр сургуулийн багш Я.Гансүх 3-р байр, ХҮРЭЛ медаль
Математикийн дунд ангийн багш төрөлд:
I-р байр Тэмүүжин сургуулийн багш Б.Мөнхбаяр тэргүүн байр, АЛТАН медаль
Математик 7-8 анги буюу D ангилалд:
I-р байр Бэрх ОУ сургуулийн 8а анги Т.Тод-Од тэргүүн байр, АЛТАН медаль, Бэлтгэсэн багш Д.Алтанхуяг
III- байр Бэрх ОУ сургуулийн 8а анги Д.Хишиг-Ундрах 3-р байр, ХҮРЭЛ медаль, Бэлтгэсэн багш Д.Алтанхуяг
Математик 9-10 анги буюу E ангилалд:
I-р байрТэмүүжин сургуулийн 10в анги Г.Энхжин тэргүүн байр, АЛТАН медаль, Бэлтгэсэн багш Б.Мөнхбаяр
Математик 11-12 анги буюу F ангилалд:
II-р байр Бор-Өндөр сургуулийн 12г анги Б.Үйлстөгөлдөр 2-р байр, МӨНГӨН медаль, Бэлтгэсэн багш Ц.Норжмаа, Тэмүүжин сургуулийн багш Б.Мөнхбаяр бэлтгэсэн суралцагч Г.Энхжингийн хамтаар улсын эрх авснаар 2025 оны улсын олимдиадад Хэнтий аймаг өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор боллоо.
Оюун санааны урлаг Математикийн олимпиадад багш суралцагчдаа оролцуулахад бүх талын дэмжлэг үзүүлэн ажилласан ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Түмэнжаргал, Тэмүүжин сургуулийн захирал М.Золзаяа, Хэрлэн 1 дүгээр сургуулийн захирал Г.Өнөртуяа, Бор-Өндөр сургуулийн захирал Ц.Ганхүү, Өмнөдэлгэр сургуулийн захирал Ж.Сугаррагчаа нартаа нийт математикч багш суралцагчдынхаа өмнөөс халуун талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
120
Сүүлийн сар:
567
Нийт:
2373
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР