
УИХ-ын БСШУБХ-ны дэргэдэх УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан ажлын хэсгийн зарим гишүүд болох УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн А.Ганбаатар, УИХ-ын гишүүн О.Саранчулуун нар 2025 оны 01-р сарын 07-ны өдөр БЗС-ийн санхүүгийн дэмжлэгийн онцлог, ЗГ-ын 2024 оны 03-р сарын 26-ны өдрийн 103-р тогтоол, ЗГ-ын 2024 оны 03-р сарын 06-ны өдрийн 102-р тогтоолын хэрэгжилт, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн хэрэгжилт тэдгээрийн санхүүжилт, гадаадад суралцуулах зээл тэтгэлэг, үйлчилж буй эрх зүйн зохицуулалт, гадаад улс оронд суралцагчдад сургалтын зээл, тэтгэлэг олгох процесс, гадаадын ДБСБ-д суралцсан иргэдийн чөлөөлөлт, зээлийн авлага эргэн төлөлт зэрэг БЗС-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус уулзалтаар УИХ-ын БСШУБХ-ны гишүүд БЗС-ийн үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын шинэчлэлийг тогтолцооны хувьд өөрчилж, дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ.