
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах хүрээнд боловсролын салбарын бодлого шийдвэрийн хэрэгжилт, зорилго зорилтыг танилцуулахаар аймгийн Мэргэжлийн боловсролын 4 политехник коллеж, Ерөнхий боловсролын 32 сургууль, Сургуулийн өмнөх боловсролын 44 цэцэрлэгийн захирал, сургалтын эрхлэгч, менежер, нийгмийн ажилтнууд Бага хуралд оролцож байна.
Бага хурлын үйл ажиллагаа үдээс өмнө салбар сургалт семинаруудаар эхэлсэн ба Хүүхэд хамгааллын бодлого, эрх зүйн орчны талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах, зорилгоор “Хүүхдэд ээлтэй дотуур байр”, “Сургуулийн соёл-суралцагчийн төлөвшлийг дэмжих үйл ажиллагаа” сэдвээр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Боловсролын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газраас мэргэжилтнүүд сургалт хийлээ.
Мэргэжлийн боловсролын Баянчандмань Политехник коллеж, Төв аймаг дахь Политехник коллеж, ХААИС-ийн харьяа Төв аймгийн Политехник коллеж, Эрдэнэ Политехник коллежүүдийн захирал, сургалтын албаны менежерүүд өнгөрсөн жилийн тайлан ирэх хичээлийн жилийн онцлог, өөрчлөлтүүдийн мэдээллийг сонсож, харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
27 сумын төрийн өмчийн 38, төрийн бус өмчийн 3 цэцэрлэгийн 41 эрхлэгч, 28 арга зүйчийн салбар сургалт мөн болж сургалтаар хүүхдийн тэгш хамран сургалт, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд анхаарах асуудал, сайн дурын ажилтны хамтын ажиллагаа, СӨБ-ын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг сэдвүүдээр аймгийн Боловсролын газрын мэргэжилтнүүд сургалт хийлээ.















