
Соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох, хадгалж хамгаалах, өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн 1 дүгээр шатны шалгаруулалтыг Дархан сумын Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын дунд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд 30 гаруй СББӨ-ийн өвлөн уламжлагч Ардын язгуур урлагийн ай савын хүрээнд 5 өвөөр оролцлоо. Нэг дүгээр шатны шалгаруулалтад шалгарсан СББӨ-ийн өвлөн уламжлагчид 2025 оны 08 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд аймаг орон нутгаа төлөөлж язгуур урлагийн тоглолтоо нүүдэлчин олонд толилуулах юм.
Шалгаруулалтын шүүгчээр тус газрын Урлаг, уран бүтээл хариуцсан мэргэжилтэн Б.Даваацэрэн, Залуучууд театрын уран сайхны удирдаач Г.Саранчимэг, Хонгор сумын соёлын төвийн дарга Г.Сайхансанаа, Залуучууд театрын бүжигчин Б.Даваацэрэн нар ажиллалаа.





