Sun Logo
ТӨВ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО
ТӨВ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО

БНСУ болон Монгол улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 8,000,000 ам.доллар (280 тэрбум төгрөг)-ын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хот 21 аймагт ‘’агаарын чанарын автомат станц суурилуулах төсөл’’ хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Зуунмод хотод агаарын чанарын автомат станцыг энэ сарын 18-21 ний өдрүүдэд солонгос улсаас төсөл хариуцсан мэргэжилтнүүд ирж 600 сая орчим төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж бүхий автомат станцыг суурилуулж дуусаж нээлтийн үйл ажиллагаа болоо. ️

Уг автомат станцыг суурилуулснаар Зуунмод сумын агаарын бохирдлыг хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM 2.5 тоосонцрын агууламжийг хэмжих юм. ️

Өнгөрсөн хугацаанд Зуунмод сумын агаарын бохирдлыг 8:00, 14:00, 20:00 цагуудад механик аргаар 20 минутын хугацаанд агаарын чанарыг дээрх үзүүлэлтүүдээр хэмждэг байсан бол уг багаж суурилагдсанаар тасралтгүй 24-н цагийн хэмжилтээр агаарын чанарыг хянах боломжтой болж байгаа юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
92
Сүүлийн 7 хоног:
192
Сүүлийн сар:
370
Нийт:
1035
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР