Sun Logo
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ

📍 Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь 1991 оноос эхлэн жил бүр 11 сарын 25-аас (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдөр) 12 сарын 10 (Хүний эрхийн өдөр) хооронд жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, ЖСХ болон охид эмэгтэйчүүдийн эсрэг хортой үйлдлүүдийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилгоор зохион байгуулдаг олон улсын аян юм. 

📍 Энэхүү аяныг Монгол улсад анх 1997 онд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв (ХЭҮТ)-ийн санаачлан зохион байгуулж эхэлсэн. 

📍 Энэ жилийн хүрээнд "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе”уриан дор Дэлхий нийтээр нэгдэж байна. 

📍 Тус аянд, Төв аймаг нэгдэж, аяны хүрээнд сургалт нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулан ажиллах чиглэлийг агентлаг байгууллага, 27 сумын Засаг дарга нарт аймгийн Засаг дарга бөгөөд Жендэрийн салбар хорооны дарга хүргүүллээ. Аяныг тохиолдуулан аймгийн хэмжээнд “Бид харьцуулагдах ёсгүй” видео бичлэгийн уралдааныг зарлаж, “Жендэрийн мэдрэмжтэй, сум байгууллага”-ыг шалгаруулна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
36
Сүүлийн 7 хоног:
162
Сүүлийн сар:
723
Нийт:
2106
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР