Sun Logo
УВС НУУРЫН ХӨВӨӨ ЧИГЛЭЛД НҮҮДЭЛЛЭЖ ХАВАРЖИХ МАЛЧДАД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ШТАБ 17 ДАХЬ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА.
УВС НУУРЫН ХӨВӨӨ ЧИГЛЭЛД НҮҮДЭЛЛЭЖ ХАВАРЖИХ МАЛЧДАД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ШТАБ 17 ДАХЬ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА.

Сумын Засаг даргын Тамгын газраас 2025 оны 03 сарын 23-ны өдрөөс эхлэн Холбоо багийн штабыг Бургастайн амны усанд, Орлого багийн штабыг Бургастайд тус тус гаргаад байна. Малчдын нүүдлийн замд үйлчлэх ШТАБ-ыг сумын Засаг даргын орлогч М.Ёндонжамцаар ахлуулан Тамгын газрын зарим албан хаагчид/ээлжээр/, багийн Засаг дарга, хүний эмч, сахиул гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулсан. Штаб нь нүүдлээр яваа айл өрх, иргэдийн санаа бодлыг сонсож, тэдэнд халуун хоол, цай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэхээс гадна нэг малчин өрхөд 2 уут нүүрс, 1 уут мод үнэгүй олгож, мөн үнийн хувьд хямдралтай өвс, тэжээлээр үйлчлэх зэрэг төрийн үйлчилгээг үзүүлж байна. Штабуудын гэр орон ачиж буулгах, барих, өвс тэжээл, түлээ ачиж буулгах зэрэг ажилд Тамгын газрын зарим эрэгтэйчүүд дайчлагдан ажилласан болно.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
131
Сүүлийн 7 хоног:
410
Сүүлийн сар:
912
Нийт:
1538
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР