Sun Logo
Барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж, ахуйн нэгж байгууллагуудын анхааралд
Барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж, ахуйн нэгж байгууллагуудын анхааралд

Дархан-Уул аймагт бүтээн байгуулалтын ажил ихээр хийгдэж байгаатай холбогдуулан тоос босох, нийтийн эзэмшлийн зам талбай эвдэх, шороо асгах зөрчлүүд гарч байгаа тул барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж, ахуйн нэгж байгууллагуудад дараах зөвлөмж хүргүүлж байна.

Дархан-Уул аймагт бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байгаатай холбогдуулан газар шорооны ажил хийх, бетон зуурмагийн болон том оврын тээврийн хэрэгслүүд явах, үед суурьшлын бүсэд тоосжилт ихээр үүсэж байна. Энэ нь хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул доорх зөвлөмжийг биелүүлж ажиллана уу. 

  1. Барилгын газар шорооны ажлаас гарсан ухаас шороог хаана асгах байршлыг Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албанаас авах. 

  2. Барилга угсралтын ажилд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгсэл хаагуур явах маршрутыг Дархан орон нутгийн зам тээвэр ОНӨААТҮГ-с авах 

  3. Барилга угсралт хийх түр хашаа татсан талбай, төв зам хүртэлх түр замд дайрга асгаж тоосжилт үүсэх нөхцөлийг бууруулах. 

  4. Тээврийн хэрэгслийн эрчим ихтэй буюу бетон цутгалт авах, газар шорооны ажил хийх үед барилга угсралтын талбай, төв зам хүртэлх түр замд усалгаа хийх. 

  5. Барилга угсралтын талбай хатуу хучилттай замтай шууд холбогдож байгаа бол тээврийн хэрэгслийн дугуйнд наалдсан шавар, шороог цэвэрлэж хөдөлгөөнд оролцох. 

  6. Бетон зуурмаг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн бетоны үлдэгдэл, зуурагч угаасан усыг нийтийн эзэмшлийн зам талбайд асгахгүй байх. 

  7. Нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын хашлага давахгүй, эвдэхгүй зорчих

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
90
Сүүлийн 7 хоног:
398
Сүүлийн сар:
961
Нийт:
1599
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР