
Монгол улсад кино урлаг үүсэж, хөгжсөний 90 жилийн ойд зориулан залуу болон дунд үеийн уран бүтээлчдээ уулзах, ярилцах боломжийг олгох, мөн “Хархорум” олон улсын кино наадамд хүрэлцэн ирсэн олон улсын кино уран бүтээлчдийн арга хэмжээндээ урьж, монголын кино уран бүтээлчидтэй танилцуулах, цаашдын хамтын ажиллагаа үүсэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Mongolian filmmakers networking event”-г 06 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаанд зөвхөн УРИЛГААР оролцох боломжтой хамрагдах хүсэлтэй уран бүтээлчид доорх холбоосоор хандан урилгын хүсэлтээ илгээнэ үү. 📎 https://docs.google.com/.../1bx2GRlJvT1EXj26MbS7Cguy.../edit ‼️ САНАМЖ Уран бүтээлч хүсэлтээ илгээсний дараа үйл ажиллагааны урилгыг бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаар хүлээн авч урилгаа баталгаажуулснаар оролцох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 9424-8810, 9558-5950 утсаар болон secretariat@filmmongolia.gov.mn мэйл хаягаар холбогдон авна уу. #МонголКино90жил #MongolianFilmMakers #NetworkingEvent #MongolianFilmCouncil




