Sun Logo
“Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогын видео хичээлүүдийг “Digital.edu.mn” платформоор дамжуулан цахим хэлбэрээр үзэх боломжтой боллоо
“Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогын видео хичээлүүдийг “Digital.edu.mn” платформоор дамжуулан цахим хэлбэрээр үзэх боломжтой боллоо

“И-Монгол академи” УТҮГ нь бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, тоон тэгш бус байдлыг бууруулах зорилгоор “Digital.edu.mn” цахим сургалтын платформыг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү платформ нь төрийн албан хаагчдаас эхлээд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийн оршин суугчид зэрэг олон нийтийн бүлгийг хамарсан хүртээмжтэй сургалтын контент, мэдээллийг хүргэж байгаа юм. Тус платформоор дамжуулан та бүхэн цахим ур чадвартай холбоотой гарын авлагуудтай танилцахаас гадна, цахим ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн видео хичээлүүдийг цахимаар хаанаас ч үзэх боломжтой. “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг олон нийтэд ойлгомжтой байдлаар түгээх зорилгоор тус бодлогын баримт бичгийн видео хичээлүүдийг оруулсан нь иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, ирээдүйн хөгжлийн зорилтыг таниулах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бодит боломжийг бүрдүүллээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
8
Сүүлийн 7 хоног:
377
Сүүлийн сар:
1069
Нийт:
1708
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР