Sun Logo
СУМДЫН ТОМИЛОЛТЫН АЖИЛ ӨНДӨРЛӨВ
СУМДЫН ТОМИЛОЛТЫН АЖИЛ ӨНДӨРЛӨВ

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон Засгийн газрын 2022 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Алтай, Буянт суманд ажиллаж, аймгийн бүх сумдад томилолтын ажлыг зохион байгуулж дуусгав. 2025 онд Баян-Өлгий аймгийн ИТХ-аар намрын төсвийн тодотгол хийхдээ Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын гүйцэтгэлийг харгалзан, нийт 853.2 сая төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Толбо сумаас бусад бүх сум нарийвчилсан төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж байна. Томилолтын үеэр сумдын төлөвлөгөөний хэрэгжилттэй газар дээр нь танилцахад Булган суманд ан амьтны ашигласны төлбөрийн санхүүжилтээр голын далан босгох, шудуу засварлах зэрэг ажил хийгдэж байгаа бол Алтай суманд ЗДТГ болон ИТХ-ын үйл ажиллагааны зардал, спортын арга хэмжээ, киоск машин суурилуулах зэрэг хуульд нийцэхгүй 9 төрлийн арга хэмжээнд төлөвлөсөн нь тогтоогдлоо. Илэрсэн зөрчилтэй төлөвлөгөөнүүдийн хэрэгжилтийг зогсоож, холбогдох байгууллагуудтай хамтран хууль, журмын дагуу засварлах арга хэмжээ авч ажиллаж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР