Sun Logo
НЭГДСЭН МУЗЕЙГ ВИРТУАЛ ТЕХНОЛОГИОР ШИНЭЧИЛЛЭЭ.
НЭГДСЭН МУЗЕЙГ ВИРТУАЛ ТЕХНОЛОГИОР ШИНЭЧИЛЛЭЭ.

2024 оны 10 дугаар сараар эхлэн судалгаа, хөгжүүлэлтээ хийж өнөөдөр тус технологийг нэгдсэн музейд хүлээлгэн өглөө. Шивээ хиагт, ардын хувьсгалын үйл явдал, тухайн үеийн "цайны зам"-ын гол дамжин өнгөрөх бүс байсан "Маймаачин" хотын түүхэн үйл явдлыг харуулах, виртуал технологиор дамжуулан тухайн цаг үед очсон мэт бодит мэдрэмжийг өгөх орчин, шинэлэг технологиор дамжуулан хүүхэд залуучуудад эх түүхээ таниулах, жуулчдад түүхэн цаг үеийг сурталчлах томоохон ач холбогдолтой ажил боллоо. Мөн энэ үеэр эрдэмтэн, доктор Д.Энхбаяр Герман улсын Гутенбергийн номын санд хүсэлт тавьсны дагуу одоогийн Алтанбулаг сум буюу 1830-аад оны Монголын хиагт буюу Маймаачин хотын эх зургийг буулган музейн хамт олонд гардуулан өглөө. Энэхүү зураг нь манай улсад байхгүй түүхийн чухал холбогдол бүхий зураг гэдгээрээ онцлог болж байна. ШУА-ын эрдэмтэн, түүх судлаач, доктор Д.Эрдэнэбат болон МУИС-ын профессор "Digital solutions” ххк-ын захирал А.Энхбаяр нарыг аймгийн "Засаг даргын жуух бичиг"-ээр шагналаа

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
3
Сүүлийн 7 хоног:
132
Сүүлийн сар:
542
Нийт:
729
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР