
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургахад багш, эцэг эх төдийгүй бүх түвшний ажилтан, албан тушаалтны оролцоо чухал бөгөөд төслийн хүрээнд Боловсролын яамтай хамтран боловсруулсан “Тэгш хамруулан сургах боловсрол” Боловсролын бүх түвшний мэргэжилтнүүдэд зориулсан зөвлөмжийг хүргэж байна. Энэхүү зөвлөмжид тэгш хамруулан сургах боловсролын бодлогыг хэрэгжүүлэхэд хэн ямар чиг үүрэгтэй оролцох тухай дэлгэрэнгүй тайлбарласан.
Тэгш хамруулан сургах боловсролтой холбоотой өөрийн хэрэгжүүлэх чиг үүрэг, бодлого, үйл ажиллагаатай нарийвчлан танилцаж, өдөр тутмын ажилдаа ширээний ном болгон ашиглахыг хүсье.