Sun Logo
"БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ ХӨДӨЛГӨӨ"-ний бүсийн спортын их наадам өнөөдөр Есөнзүйл суманд зохион байгуулагдлаа
"БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ ХӨДӨЛГӨӨ"-ний бүсийн спортын их наадам өнөөдөр Есөнзүйл суманд зохион байгуулагдлаа

🇲🇳Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бүс, орон нутгийн нэгдмэл байдлыг бэхжүүлэх, бүсүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үндэсний болон орон нутгийн түүх, нийгэм соёлын онцлогийг сэргээн уламжлуулах, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт уриалах, урлаг, спортын авьяастныг нээн илрүүлэх, иргэний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгууллагдаж буй "Спортын Их наадам"-ын Зүүн бүс (Есөнзүйл сум, Бүрд сум, Өлзийт сум)-ийн тэмцээнийг 2025 оны 03 дугаар сарын 30-нд Есөнзүйл суманд амжилттай зохион байгууллаа. 🏆Бүсийн тэмцээнд хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан дараагийн шатны "МИНИЙ НУТАГ САЙХАН" Иргэдийн спортын 5 дугаар наадмын шигшээ тэмцээнд бүсээс оролцох эрхийг авсан баг тамирчдадаа халуун баяр хүргэе.👏👏👏 🏀Сагсан бөмбөг эрэгтэй: Залуучууд 19-30 нас (Есөнзүйл сум) Идэрчүүд 31-44 нас (Өлзийт сум) Ахмад 45-аас дээш нас (Есөнзүйл сум) 🏀Сагсан бөмбөг эмэгтэй: Залуучууд 19-30 нас (Өлзийт сум) Идэрчүүд 31-44 нас (Бүрд сум) Ахмад 45-аас дээш нас (Есөнзүйл сум) ⚽️Волейбол эрэгтэй: Залуучууд 19-30 нас (Өлзийт сум) Идэрчүүд 31-44 нас (Өлзийт сум) Ахмад 45-аас дээш нас (Оролцоогүй) ⚽️Волейбол эмэгтэй: Залуучууд 19-30 нас (Өлзийт сум) Идэрчүүд 31-44 нас (Бүрд сум) Ахмад 45-аас дээш нас (Есөнзүйл) 🏓Ширээний теннис эрэгтэй: Залуучууд 19-30 нас (З.Батпүрэв Бүрд сум) Идэрчүүд 31-44 нас (Б.Дашзэвэг Өлзийт сум) Ахмад 45-аас дээш нас (Д.Дамдинсүрэн Есөнзүйл сум) 🏓Ширээний теннис эмэгтэй: Залуучууд 19-30 нас (Э.Баасандулам Өлзийт сум) Идэрчүүд 31-44 нас (Д.Азжаргал Бүрд сум) Ахмад 45-аас дээш нас (Ц.Болортуяа Өлзийт сум) ♟️Шатар: Насанд хүрэгчид 18-с дээш нас: ( Ж.Эрдэнэбилэг Есөнзүйл сум) (Л.Дуламгарав Есөнзүйл сум) ♟️Даам: Насанд хүрэгчид 18-с дээш нас: (Д.Дамдинсүрэн Есөнзүйл сум) (Ц.Энхтуяа Өлзийт сум) 🥋Үндэсний бөх: Насанд хүрэгчид 18-с дээш насны цолгүй бөх Түрүү-Б.Норовэрдэнэ (Өлзийт сум) Үзүүр- М.Насанжаргал (Есөнзүйл сум) Шөвгийн 3-Б.Насантогтох (Есөнзүйл сум) Шөвгийн 4- Д.Мөнхбаяр (Бүрд сум) 🪄Шагай харваа: Залуучууд 18-25 нас- Жагварал ахлагчтай (Бүрд сум) Идэрчүүд 26-аас дээш-Бямбадорж ахлагчтай (Өлзийт сум) 👀Үндэсний сурын харваа: Залуучууд 18-25 нас (З.Батпүрэв- Бүрд сум) (Д.Золжаргал Бүрд сум) Идэрчүүд 26-с дээш нас (Б.Жаргалбаяр Бүрд сум, А.Долгормаа Есөнзүйл сум) тус тус шалгарлаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
15
Сүүлийн 7 хоног:
164
Сүүлийн сар:
627
Нийт:
2041
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР