
Есөнзүйл сум
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх

2025-04-01
👏ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ👏
Нийтэлсэн:Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум

2025-03-30
"БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ ХӨДӨЛГӨӨ"-ний бүсийн спортын их наадам өнөөдөр Есөнзүйл суманд зохион байгуулагдлаа
Нийтэлсэн:Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум

2025-03-25
📌ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН БАГ ИРЖ АЖИЛЛАЛАА.📌
Нийтэлсэн:Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум

2025-03-17
👏БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА👏
Нийтэлсэн:Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум
Бидний тухай
Тус сумыг "Есөнзүйл" гэдэг газрын нэрээр нэрлэжээ.Энэ газар бол Жавзандамба Хутагтын монголд тодорсон анхны дүр Түшээт хан Гомбодоржийн хүү Өндөр гэгээн Их Занабазарын мэндэлсэн Өлгий, Халхчууд эрт дээр үеэс уламжилан тахиж ирсэн нутаг II, III, IҮ Жавзандамба хутагтууд энд заларч байсан ариун дагшин газар гэдгийг түүх нотолдог. Харин энэ газарт яагаад юуны учир "Есөнзүйл" гэдэг нэр анх хайрласан юм бол? "Есөн" өнгийн цэцэг ургаснаар уу? "Есөн" булаг нийлж урссанаар уу? гэдэг домог одоо ч тайлагдаагүй. Бас Есөнзүйл юм уу? Усанзүйл юм уу? гэдэг яриа ч байсаар ирсэн. Түшээт хан аймгийн Илдэн бээлийн хошуу нь анх 1705 онд нутаг хошуу хувиарлалтаар Цогт Хун тайж /Номгон/-ы их хүү Сутай-Илдэн ноёнтой байгуулагдаад тэр 13 зэрэг залгажээ. Сүүлд нь энэ хошуу Сайн Ноён Хан аймагт харъяалагдах болсон байна. 1922 онд Бээлийн хошуунд сумд шинээр байгуулагдан Өлзийт, Есөнзүйлийг харъяалсан Дэлгэрэхбулаг гэдэг сум анх үүсэж дарга нь Я.Ёндон болжээ. Есөнзүйл сум бие дааж анх 1924 онд Цэцэрлэг мандал аймгийн Өлзийт уулын хошуунд 150 өрх, 798 хүн, 3218 бодын хөрөнгөтэй "Есөнзүйл" нэртэйгээр байгуулагдсан тухай түүхэн баримт бий.
Холбоо барих
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү