Sun Logo
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргий Дорис Шмидауэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. 

 

 

Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэр болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андреас Рийкен болон албаны бусад хүмүүс угтлаа. Уг айлчлал нь Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
15
Сүүлийн 7 хоног:
163
Сүүлийн сар:
603
Нийт:
2044
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР