
“YOUTH POWER BAYANKHONGOR - 2025" БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗАЛУУСЫН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
📌📌“Youth Power Bayankhongor - 2025" Байгальд ээлтэй залуусын чуулганыг 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Мазаалай ресторанд амжилттай зохион байгууллаа. Чуулганы нээлтэд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Н.Мэндбаяр, Баянхонгор аймаг дахь Юнител салбарын захирал Г.Жамьяндулам нар оролцож чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.
📌📌“Youth Power Bayankhongor - 2025" Байгальд ээлтэй залуусын чуулганд аймаг, сумын 17 ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл 90 манлайлагч сурагч оролцож XIII зууны Хуралдайн зарчмаар байгаль орчинд тулгамдаж буй асуудал, өв уламжлалаа хэлэлцэн чуулав.
📌📌Чуулганд оролцогч хүүхдүүд Монголын түүх соёл, өв уламжлал, байгалийн үзэсгэлэнт газруудаараа бахархан 9 эрдэнийн багаараа хэлэлцэж байгаль орчноо хэрхэн хайрлан хамгаалах, өв уламжлалаа өвлөн уламжлуулах талаар шийдвэрийг гарган тунхаг бичигт саналаа тусгаж орон нутгийн удирдлагын төлөөлөл аймгийн Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар, Монгол Экологи төвийн хөтөлбөрийн зохицуулагч Д. Бат-Эрдэнэ нарт оролцогчдын гарын үсгээр баталгаажуулсан "Тунхаг бичиг"-ийг өргөн барив.
📌📌Санаачлан зохион байгуулагч: 2022, 2023 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Теен Хуралдай” арга хэмжээнд Баянхонгор аймгаа төлөөлөн оролцсон оролцогч: Төгс-Алгоритм сургуулийн 12а ангийн сурагч Э.Дөлгөөн Номундалай сургуулийн 12д ангийн сурагч Т.Баясгалан Соого сейкео сургуулийн 12б ангийн сурагч Ө.Должинсүрэн
📌📌Хамтран зохион байгуулагч: Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар Монгол экологи төв
📌📌Дэмжигч байгууллагууд: -Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал -Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар -Баянхонгор сумын Засаг даргын Тамгын Газар -Баянхонгор аймаг дахь Юнител салбар















































































