
"ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД"-ийг угтан ирээдүйн татвар төлөгч хүүхэд багачуудын татварын тухай мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд бага анги 1-5 дугаар анги, дунд анги 6-9 дүгээр анги, ахлах анги 10-12 дугаар анги гэсэн 3 насны ангиллаар “Татварын ач тус” гар зургийн уралдаан зарлагдсан. Тус уралдаанд Сүмбэр сумаас оролцсон сурагчдын дундаас ЕБС-ийн 7а ангийн сурагч П.Отгонбаатарын бүтээл 27 сумын хэмжээнд дунд ангийн сурагчдаас 1-р байрт шалгарч "ТАЛАРХАЛ" мөнгөн шагналаар шагнагдсан ба мөн тус уралдаанд бүтээлээрээ оролцсон бусад оролцогчдодоо "ТАЛАРХАЛ" гарын бэлэг гардууллаа.

Идэвхтэй оролцсон нийт сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье!
#Татвар_төлөгчдийн_өдрүүд_2025
#зөвлөн_туслагч_татварын_алба









