Sun Logo
ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ БОР-ӨНДӨР СУМ
ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ    БОР-ӨНДӨР СУМ

✅Хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй, аюулгүй байдлыг хангахад дотоод хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохион байгуулж буй танхимын сургалтад 35 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хамрагдлаа. ✅Хүнсний чиглэлийн үйл ажиллагааны үндсэн зорилго, зорилт нь хүн амд эрүүл ахуй, ариун цэвэр, стандартын шаардлага хангасан газар, орчин, барилга байгууламж, ажлын байранд зориулалтын багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр хүнсний чиглэлийн мэргэжлийн болон мэргэшсэн хүн, чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийн шаардлага хангасан, баталгаажсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэхэд оршдог.

 ҮР ДҮН ✅Хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд хяналтын хуудсыг өөрийн үйл ажиллагаандаа байнга хэрэглэж эрсдэлийн үнэлгээндээ тулгуурлан үнэлэлт өгч зөрчлөө тухай бүр нь холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн хариу арга хэмжээг хэрэгжүүлэн чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хүн амыг хангах нөхцөлийг бүрдүүлэх талаарх мэдлэгийг олгосон. ✅Мөн шалгалтын явцад гарч буй зөрчил дутагдал түүнээс урьдчилан сэргийлэх, гарал үүсэл тодорхойгүй, шошгын зөрчилтэй, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн, мөн хүнсний зориулалтын бус савыг хүнсэнд хэрэглэсэн зэрэг зөрчилтэй бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. ✅Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.11-д заасан сумын Засаг даргын бүрэн эрхийнхээ хүрээнд хүн амынхаа хүнсний аюулгүй байдлыг хангахад зохион байгуулалтын арга хэмжээ авч хамтран ажилласан ЗДТГ-ын хамт олонд талархал илэрхийлье.✅

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
71
Сүүлийн 7 хоног:
288
Сүүлийн сар:
954
Нийт:
1566
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР