Sun Logo
ХӨДӨӨ АЖ АХУЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА
 ХӨДӨӨ АЖ АХУЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 18 сум, тосгоны хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг хамруулан "Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн зөвлөгөөн"-ийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын зөвлөх Г.Тайванжаргал нээж, салбарын бодлого, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өгч, оролцогчдод амжилт хүслээ. Зөвлөгөөнд оролцогчид: Хөдөө аж ахуйн салбарын урт, дунд, богино хугацааны бодлого, Түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ, зорилт, Зөвлөгөөний хүрээнд салбартаа үр бүтээлтэй ажилласан зарим мэргэжилтнийг Засгийн газар болон аймгийн шагналаар шагнаж, урамшууллаа. "Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан" цол, тэмдэг Н.Мөнхчимэг – ХХААГ-ын Хяналтын хэлтсийн дарга Г.Мөнхсайхан – Жаргалтхаан сумын ХАА-ын мэргэжилтэн ХААХҮЯ-ны "Жуух бичиг" Т.Одончимэг – Өмнөдэлгэр сумын ХАА-ын мэргэжилтэн "Хан Хэнтийн алдартан" тэмдэг Д.Оюунтуяа – Галшар сумын ХАА-ын мэргэжилтэн, Д.Болормаа – Хэрлэнбаян-Улаан тосгоны ХАА-ын мэргэжилтэн Аймгийн "Хүндэт тэмдэг" Д.Өсөхгэрэл – Цэнхэрмандал сумын ХАА-ын тасгийн мэргэжилтэн Ч.Чинхүслэн – Батноров сумын ХАА-ын тасгийн мэргэжилтэн Аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр Өмнөдэлгэр сумын ХАА-ын тасгийн мэргэжилтэн Х.Саруултуяа нар тус тус шагнагдлаа. Харилцан суралцъя – Туршлагаа хуваалцъя арга хэмжээ зохион байгуулж, Норовлин, Дадал, Баян-Овоо сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд ажлын амжилт ололт, туршлагаас хуваалцлаа. Жилийн ажлын гүйцэтгэлээр: -Тэргүүн байранд Хэрлэн сум -Дэд байранд Дадал сум -Гутгаар байранд Норовлин сум бусдыгаа манлайлан тэргүүллээ. Мөн зөвлөгөөний үеэр нөхөрсөг спортын тэмцээн зохион байгуулагдлаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
22
Сүүлийн 7 хоног:
156
Сүүлийн сар:
611
Нийт:
2276
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР