Sun Logo
Бидний тухай
Төв аймгийн Сүмбэр сум нь хуучнаар Түшээт Хан аймгийн Баатарвангийн хошуу, Ардын хувьсгалаас хойш Төв аймгийн Жаргалант сум, САА-н Хар эрэгийн тасгийн суурин дээр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1977 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 64 дүгээр зарлигаар Төв аймгийн Сүмбэр сум, Октябрь САА байгуулагдсан. Төв аймгийн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 169 км, аймгийн төвөөс 204км зайд байрладаг. Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхон сум болон Төв аймгийн Жаргалант сумтай хиллэдэг. Улаанбаатар - Дарханы төв замаас 11 км, төмөр замаас 18 км зайд оршдог Дархан Сэлэнгийн ЦШС-д холбогдсон төвлөрсөн эрчим хүчтэй зам харилцаа, дэд бүтэц сайтай. Нийт хүн амын 84 хувь нь сумын төвд амьдардаг Одоо тус сум нь Сүмбэр, Жавхлант гэсэн 2 баг, нийт 537 өрх, 1774 хүн амтай. Сүмбэр сум нь Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсрол, Эрүүл мэндийн төв, Соёлын төв зэрэг төсвийн байгуулагуудтай Сумын хэмжээгээр нийт 48814 толгой мал тоологдсон. Үүнд: адуу 5593, үхэр 4759, хонь 20776, ямаа 17686. Малчин өрх184, Мал бүхий өрх 115 байна. Нутаг дэвсгэрийн хэмжээ бага, дэд бүтэц сайтай. Улаанбаатар хот, Дархан, Сүхбаатар хотуудыг холбосон төв замд ойр. Газар тариалан, төмс хүнсний ногоо, эрчимжсэн болон өндөр ашиг шимт мал аж ахуй эрхэлдэг.  
Холбоо барих
86808105
Засаг даргын Тамгын газрын байр, Сүмбэр сум Төв аймаг, Монгол улс
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ИЛ ТОД БАЙДАЛ
ЧИГ ҮҮРЭГ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Иргэд олон нийтийг хүлээн авах

#Удирдлагын нэрГарагХүлээж авах цаг
Засаг даргаЛхагва10:00 - 12:00
Албан хаагчдын мэдээлэл

Төв аймгийн Сүмбэр сум

1

Soyombo
search

Улс төрийн албан хаагч

Arrow Icon

Санхүү алба

Arrow Icon

Төрийн захиргааны албан хаагч

Arrow Icon

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
25
Сүүлийн 7 хоног:
159
Сүүлийн сар:
614
Нийт:
2276
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР