Sun Logo
Ажлын албаны дарга О.Сийлэгмаа Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричардас Шлепавичус, Литва улсын өргөмжит консул Д.Сайнбаяр нартай цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.
Ажлын албаны дарга О.Сийлэгмаа Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричардас Шлепавичус, Литва улсын өргөмжит консул Д.Сайнбаяр нартай цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричардас Шлепавичус, Литва улсын өргөмжит консул Д.Сайнбаяр нарыг хүлээн авч уулзаж, цаашид Ерөнхийлөгчийн Илгээлт-2100 хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах Литва улсын их, дээд сургуулиуд болон Монгол улсаас сургах оюутнуудын тоог хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Тус хөтөлбөрийн хүрээнд 2023 оны намраас эхлэн Литва улсад оюутан суралцаж эхэлсэн бөгөөд 2024 онд тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан таван оюутан агаарын тээврийн инженер, электроник, үйлдвэрлэлийн инженер, мэдээллийн технологийн мэргэжлээр Литва улсын гурван их сургуульд суралцаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны 10 сарын 26-ны өдөр зохион байгуулагдах бэлтгэл хөтөлбөрийн оюутнуудтай хийх уулзалт дээр Литва улсын Өргөмжит консул Д.Сайнбаяр оролцож, Боловсролын зээлийн сантай хамтын ажиллагаатай Литвийн их сургуулиудын тухай танилцуулга, суралцах боломжтой мэргэжлийн чиглэлүүд, сургалтын агуулгыг танилцуулахаар боллоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
183
Сүүлийн сар:
570
Нийт:
2403
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР