Sun Logo
БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ЦАГДААГИЙН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ДЭЭД СУРГУУЛЬД АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА
БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ЦАГДААГИЙН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ДЭЭД СУРГУУЛЬД АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА

Дотоод хэргийн их сургуулийн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар тэргүүтэй төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 20-24-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Цагдаагийн ажил мэргэжлийн дээд сургуулийн сургалтын орчин нөхцөлтэй танилцаж, туршлага судаллаа. Энэ үеэр тус дээд сургуулийн удирдлагын багтай албан уулзалт хийж хоёр их сургуулийн хамтын ажиллагааны өнгөрсөн болон өнөө үеийг дүгнэн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Цагдаагийн ажил мэргэжлийн дээд сургуулийн захирал ноён Ли Юнлинь удахгүй их сургууль болон шатлал ахиж байгаагаа дуулгаж, сургуулийн нэршил, бичиг баримт цэгцэрсний дараа 2025 оны 09-10 дугаар сард Дотоод хэргийн их сургуульд албан айлчлал хийх, хамтран ажиллах санамж бичгээ сунгаж гарын үсэг зурахаа илэрхийлэв. Мөн хоёр их сургууль хооронд багш, оюутнуудаа харилцан солилцож сургах, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх, танилцах сургалтад хамруулах, хоёр талд зочин багш урьж ажиллуулах, эрдэм шинжилгээ судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллахаа онцлон тэмдэглэлээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
3
Сүүлийн 7 хоног:
370
Сүүлийн сар:
1077
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР