Sun Logo
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМИЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН НЭГДСЭН  ЦАХИМ СИСТЕМИЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.

Төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийг ил тод, нэгдсэн нэг системд бүртгэж, мэдээллийн давхардал, зөрүүг арилгаж, үнэн зөв оруулах, иргэдэд өмчийн талаарх мэдээллийг нээлттэй болгох зорилготой төсөвт байгууллагын удирдлагууд, сум, байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга, нягтлан бодогч нарын 300 гаруй албан хаагчдыг хамруулсан сургалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас аймгийн Орон нутгийн өмчийн газартай хамтран зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар оролцож хэлсэн үгэндээ “Бид олон жил гар ажиллагаатай явсан цаасан суурьтай мэдээллийг цахим суурьтай болгох, төрийн байгууллагуудын мэдээллийг солилцох, аливаа хөрөнгө бүртгэлгүй үлдэх, алга болох байдлыг арилгах, төрийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөхөөс гадна мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг хангах, иргэдэд нээлттэй болгох зорилготой энэхүү сургалтад өндөр ач холбогдол өгч, аймгийн зүгээс дэмжин оролцож байна” гэсэн юм. Тус цахим систем нэвтэрснээр өмчийн харилцааны хууль, журмын хэрэгжилт хангагдаж, улмаар сум, байгууллагын үндсэн хөрөнгийн ил тод, найдвартай байдал дээшилж, иргэд сум, байгууллагын өмчлөлд байгаа хөрөнгийг цахимаар үзэж, хянах боломжийг олгох юм.

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
Сүүлийн 7 хоног:
Сүүлийн сар:
Нийт:
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР