Sun Logo
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, тус яамны Төрийн нарийн бичиг дарга Л.Мөнхзул нар өнөөдөр /2025.06.24/ “Холч хараа өрнүүн дэлгэрэх” ТББ-ын гишүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилт удаашралтай байна.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгөний зарцуулалтад тавих хяналтыг илүү сайжруулах хэрэгтэй. 2025 оны 03 дугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв ашиглалтад орсон ч үйл ажиллагаа нь удаашралтай байна.Үүнтэй холбоотойгоор зарим удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хэлсэн. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэдний хүсэлтийг хүлээн авч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт очиж ажиллана. Цаашид бусад агентлаг, харьяа байгууллагын үйл ажиллагаатай ч очиж танилцах юм байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР