
Энэ жил ТАЗ-ийн 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд энэ оны эхний улиралд багтаан нийт 330 суманд ажиллаж төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, төрийн албан хаагчдын санал хүсэлтийг сонсох зорилго тавьжээ. 2 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өндөр сумын албан хаагчидтай уулзалт зохион байгуулж албан хаагчдаас гарсан санал хүсэлтийг эрэмбэлэн харьяа яамд, агентлагуудтай хамтран шийдэл гаргаж, үр дүнд хүрч ажиллах нь ажлын хэсгийн гол зорилго юм. Мөн Төрийн албан хаагчдад танхим болон цахимаар сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Баян-Өндөр сумын Тамгын газрын болон 26 багийн албан хаагчид оролцлоо.










