Sun Logo
"Элдэв эрдэнэт" хэмээгч Модон могой жилийн Түргэн сумын сар шинийн баярын барилдаан боллоо.
"Элдэв эрдэнэт" хэмээгч Модон могой жилийн Түргэн сумын сар шинийн баярын барилдаан боллоо.
УЛСЫН НАЧИН О.ТҮМЭН ТҮРҮҮЛЛЭЭ
XVII жарны "Элдэв эрдэнэ" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 32 бөхийн барилдаан Түргэн суманд болов.
Тус барилдаанд Увс аймгийн Тэс сумын харъяат, Баруунтуруун дахь ХЦ-ын 0311-р анги, "Увс нуур" дэвжээ, "Ундарга Увс" "Хоовоо Центр" ХХК-ийн бөх Монгол улсын начин Очирбатын ТҮМЭН түрүүлж Түргэн сумын харъяат "Увс нуур" дэвжээ, "Тоосгон Уул" ХХК-ийн бөх Аймгийн арслан Ганжуурын ЦОГГЭРЭЛ үзүүрлэв. Их шөвөгт Түргэн сумын харъяат ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, Увс аймгийн Онцгой байдлын газар, "Бат Стандарт" ХХК-ийн бөх Аймгийн арслан Б.Нямсамбуу, Түргэн сумын харъяат "Алдар" спорт хороо, ЗХ-ний 326-р анги, "Увс нуур" дэвжээний бөх сумын заан Б.Цагаанбанди нар их шөвөгт үлдлээ.
 
Сумын бөхийн холбооноос болон сумын "Манлай" заан Гонгорын үр хүүхдүүд улсын ДАРХАН АВАРГА Н. БАТСУУРЬТ хүндэтгэл үзүүлэв.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
10
Сүүлийн 7 хоног:
154
Сүүлийн сар:
579
Нийт:
2366
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР