Sun Logo
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМНЫ САЛБАРЫН ХЯНАЛТЫН ГАЗРААС ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР БАЙГУУЛЛАГУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМНЫ САЛБАРЫН ХЯНАЛТЫН ГАЗРААС ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР БАЙГУУЛЛАГУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Салбарын хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг Хэнтий аймагт 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс салбар байгууллагуудад зохион байгуулан ажиллаж байна. Үүнд: Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар Биеийн тамир, спортын газар Ардын дуу бүжгийн Хан Хэнтий Чуулга Аймгийн Нийтийн номын сан Аймгийн Музей зэрэг байгууллагууд хамрагдлаа. Энэ хугацаанд ажлын хэсэг аймгийн Засаг дарга Д.Аюурбуньтай уулзаж дараах асуудлуудаар харилцан санал солилцлоо. 1. Хэнтий аймгийн Дадал суманд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй тогтвортой аялал жуулчлал төслийн хэрэгжилт, ажлын явц, 2. АДБ-ийн Хан Хэнтий чуулгын хуучин барилгад засвар хийж, үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, 3. АДБ-ийн Хан Хэнтий чуулгын шинэ барилга болон тоног төхөөрөмжийг өмчийн бүртгэлд авахад тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх, 4. Р.Чойномын нэрэмжит Нийтийн номын санг шинэ барилгатай болгох, газрын асуудлыг шийдвэрлэх, 5. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх цогцолборуудад түшиглэсэн олон улсын, улсын, бүс нутгийн чанартай эвентүүдийн чанарыг сайжруулах, 6. Биеийн тамир, спортын газрын барилгын орчин нөхцөлийг сайжруулах.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
18
Сүүлийн 7 хоног:
205
Сүүлийн сар:
678
Нийт:
1631
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР