
📚Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хэнтий аймгийн Засаг даргын дэмжлэгээр 37 дахь удаагийн хаврын "Номын баяр"-ыг "Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье" уриан дор 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Чингисийн талбайд амжилттай зохион байгуулагдлаа. 📚Арга хэмжээний үеэр аймгийн удирдлагууд Д.Нацагдорж "Тэмдэгтэн" шагнал болон идэвхтэй уншигчдыг шалгаруулан гарын бэлэг гардууллаа. Тус арга хэмжээнд : 📚 "Номын дүр" уншигчдын парад 📚Номын худалдаа 📚Уншигчийн уран бүтээлийн үзэсгэлэн 📚Монгол тоглоом наадгай 📚Яруу найргийн уншлага 📚"Үлгэрийн баатрууд" хүүхэлдэйн үзэсгэлэн 📚Гар зургийн уралдаан зохион байгуулагдаж хаврын номын баярыг Чингис хотын хүүхэд, эцэг эхчүүдтэй хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.




