
"ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА"-НЫ ХӨТӨЛБӨР 🤝Зорилго: Жижиг дунд Аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчид хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэгдэнэ. 🟩Хамрах хүрээ: 50 хүртэл ажилтантай жижиг дунд аж ахуйн нэгж, байгууллага 🟩Хугацаа: Хөдөлмөрийн харилцааны зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ нь ажлын 10 хүртэл өдөр байна. Зөвлөх үйлчилгээний чиглэл 1. Хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлсний журам, ажилтны мэдээлэл авах, хадгалах, ашиглах журам зэрэг дотоод хэм хэмжээг боловсруулах 2. Хөдөлмөрийн гэрээ, түүний төрөл хэлбэр, хэрэглээ, хөдөлмөрийн маргаан зохицуулах 3. Цалин хөлс, үндсэн болон нэмэгдэл, нэмэгдэл хөлс тооцох 4. Ажил амралтын цагийг зохицуулах 5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх 6. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэглээний талаар ажил олгогчдод мэргэжлийн зөвлөх үйлчилгээ Бүртгэлийн хугацаа: Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ААНБ, иргэдийг 2025.08.29-2025.09.10-ныг хүртэл бүртгэнэ. Та бүхэн доорх хаягаар нэвтрэн орж бүртгүүлнэ үү: https://docs.google.com/forms/d/1m4mlBDQuMhltDQLwSGmo84IK3XtB8K3jRujkc3-dgWM/edit
