
Аймгийн Худалдан авах ажиллагааны газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд сумдын худалдан авах ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 27 сумын Засаг даргын орлогч нарт сургалт зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь:
- Худалдан авах ажиллагааг төлөвлөлтөөс гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах хүртэлх шатны үйл явцад хяналт хийх
- Төрийн худалдан авах ажиллагааны цахим систэмийн хэрэглээ, ашиглалтыг сайжруулах
- Ил тод байдлыг нэмэгдүүлэх - Олон нитийн хяналтыг сайжруулах - Орон нутгаас гарсан худалдан авах ажиллагаатай холбоотой шийдвэрийг танилцуулж хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээлэл өгөхөд чиглэж байгаа юм.










