
ТУС СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ТУРДХАНЫ МАНКЕЙ 🏵️ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ ДЭЭД ЦОЛ ХҮРТЛЭЭ 🏵️ Манкей захирал маань сургуулийн захирлаар ажилласан хугацаанд /2017 оноос одоо хүртэл/: 📌Тус сургуулийг 2017-2025 онуудад хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулан, түүний хэрэгжилтийг хангах дунд хугацааны хөтөлбөр гарган ажиллаж байна. 📌Сургуулийн 20 жилийн ойг угтаж 20 бүтээлч ажил өрнүүлэн ажилласнаар сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэхэд 40-өөд сая төгрөгний хөрөнгө оруулалт оруулсан байна. 📌 Сургуулийг эдэлбэр газартай болгох,хичээлийн байр шинээр бариулах,тоног төхөөрөмжөөр хангах зэрэг бодит ажлуудыг санаачлан хийж байгаа болно. 📌Сургуулийн бүтцийг оновчтой болгож,бага ангид шинээр бүлэг нээж,түүнд ажиллах багш нарыг нээлттэй сонгон шалгаруулалтаар авч ажиллуулснаар бага ангийн сурагчдын сурлагын амжилт,чанар эрс сайжирч, аймгийн хэмжээний олимпиад, уралдаан тэмцээнд эхний байр эзэлж байна. Т.Манкей нь нийгэм,олон нийтийн аливаа ажилд идэвхтэй оролцодог.Тухайлбал: - Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа, сумын ИТХ-ын - Аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр 3 жил, Цэнгэл сумын Нутгийн зөвлөлийн даргаар 5 дахь жилдээ ажиллаж байгаа. - Аймаг, сумын тувшинд хэрэгжсэн 5 төрлийн төсөл, хөтөлбөрийн удирдагчаар санаачлагатай ажиллаж, нийгмийн амьдралд өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулсан юм. 📌 Т.Манкей захирлын хөдөлмөр, бүтээлийг үнэлж, 2005 онд Ардын боловсролын Тэргүүний ажилтан, 2017 онд Төрийн албаны Тэргүүний ажилтан цол, тэмдэгүүдээр, 2014онд “Алтан гадас одон”-гоор, 2021 онд “Хөдөлмөрийн гавяаны улаан тугын одон”-гоор, Ардын хувьсгалын ойн медалиуд, Ардчилсан хувьсгалын 20 ба 25 жилийн ойн медалиудаар, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн хүндэт медалиар, Боловсролын байгууллага үүсч хөгжөсний 90 жилийн ойн медалиудаар тус тус шагнагдаж байсан тэргүүн туршлагатай бүтээлч захирал юм. МУ-ын 📌ГАВЬЯАТ БАГШ 📌 хэмээх алдар цол хүртсэн эрхэм захиралдаа Turdykhan Mankey эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе📌 6 дугаар сургуулийн хамт олон 2025.07.07





