Sun Logo
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДЫН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДЫН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Булган аймаг 11 дүгээр сарыг Төрийн албан хаагчдын сарын аян болгон зохион байгуулдаг уламжлалтай. Сарын аяны хүрээнд төрийн байгууллагуудын албан хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах сургалтыг АЗДТГ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, И Монгол академи улсын төсөвт үйлдвэрийн газартай хамтран зохион байгуулж байна. Сургалтын сургагч багшаар Систем нэгтгэл сургалт хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, Чанар хяналтын газрын мэргэжилтэн Б.Улсболд, Сургалт хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ууганчимэг, Сургалт хөгжлийн мэргжилтэн М.Анужин, И-Монгол УТҮГ-ын сургагч багш О.Билгүүн нар ажиллаж байна.
Сургалтад аймгийн ИТХ, ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, агентлаг байгууллагын дарга, бичиг хэргийн ажилтан, мэдээлэл технологийн ажилтан, сумдын ЗДТГ-ын дарга, нийгмийн бодлогын мэргэжилтэн, бичиг хэргийн ажилтнууд хамрагдаж Цахим ур чадвараа нэмэгдүүлж буй юм.
Төрийн албан хаагчийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах сургалтын хүрээнд E-Mongolia ERP систем, Цахим хөгжлийг дэмжих багц хууль, www.shilen.gov.mn –ний ойлголт хэрэглээ, тайлан хэрхэн гаргах тухай, Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас www.gov.mn тухай, ашиглалтын зааварчилгаа өгөх зэрэг мэдээллийг хүргэнэ.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
30
Сүүлийн 7 хоног:
140
Сүүлийн сар:
643
Нийт:
2472
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР