Sun Logo
"СУРАЛЦАХ ОРЧИН – БИДНИЙ ЭРҮҮЛ МЭНД" СЭДВЭЭР “ПОСТЕРЫН УРАЛДААН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
"СУРАЛЦАХ ОРЧИН – БИДНИЙ ЭРҮҮЛ МЭНД" СЭДВЭЭР “ПОСТЕРЫН УРАЛДААН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрх зүй, нийгмийн ухааны сургуулиас "Хөдөлмөр, нийгэм хамгааллын эрх зүй” хичээлийг судалж буй сонсогч, суралцагчдын дунд "Суралцах орчин - Бидний эрүүл мэнд" сэдвээр “Постерын уралдаан” зохион байгуулав. Энэхүү уралдаанд онолын мэдлэг, авьяас ур чадвар, сэтгэн бодох, авхаалж самбаагаа сорьсон 70 гаруй бүтээл ирүүлсэнээс тэргүүн байрт ЭЗНУС-ийн 232 дугаар дамжааны оюутан Ж.Альфараби, дэд байрт 211 дүгээр дамжааны оюутан Б.Мөнх-Учрал, гутгаар байрт ШШГАС-ийн 523 дугаар дамжааны сонсогч Г.Даваахүү нар тус тус шалгарлаа. НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас (International Labour Organization, ILO) жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр” болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Монгол Улсад жил бүрийн 04 дүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон 14 дэх жилдээ тэмдэглэж байна. Тус өдрийг тэмдэглэх хүрээнд Дотоод хэргийн их сургууль “ISO туг” аялуулан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг сурталчлан ажилласан юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
20
Сүүлийн 7 хоног:
142
Сүүлийн сар:
599
Нийт:
2346
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР