Халууны улиралд хэт халсан арматур хэт халахаас хамгаалах арга

Халууны улиралд хэт халсан арматур дээр бетон цутгах нь хэт халах нь бетоны чанар, бүтээцийн аюулгүй байдалд дараах эрсдлүүдийг үүсгэдэг. Үүнд:
- Бетоны эрт ус алдалт, ан цав
- Бетон –Арматурын наалдац муудах
- Хэт тэлэлтээс үүдэх хагарал
- Арматурын гадаргуу зэврэх
- Стандартын шаардлага хангахгүй бүтээц
Иймээс барилга байгууламжид хэрэглэхээр талбай дээр бууж байгаа арматурыг дараах зөвлөмжийн дагуу хадгалах шаардлагатай. Үүнд:
- Сүүдэрлэж хамгаалах /Арматурыг шууд нарнаас хамгаалах/
- Ажлын цагийг зөв төлөвлөх /Арматурын угсралт ,бетоны цутгалтыг өглөө эрт эсвэл орой хийх , нарны идэвхтэй (12:00-16:00 ) цаг ажил хийхээс зайлсхийх
- Түр зуурын бүрээс ашиглах /Хөнгөн цагаан тугалган бүрээс дулаан тусгаарлагчтай материалыг ашиглан арматурыг бүрхэх/
- Ашиглаагүй арматурыг ил задгай байлгахгүй байх /Хэрэглээгүй арматурыг сүүдэрт хадгалах, хуурай ус тогтохгүй гадаргуу дээр газраас өргөгдсөн тавцан дээр хадгална/
- Термометр байрлуулж хяналт тавих /Арматурын гадаргуун дээр температур 50-600 C –ээс хэтрэхгүй байлгах /

Холбоотой мэдээ