Sun Logo
“ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
“ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг #Төрийн_албаны_олон_улсын_өдөр болгон тэмдэглэдэг. Энэ талаар 2003 онд шийдвэрлэж, гишүүн улс орнууд энэ өдрийг тохиолдуулан, хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үздэг. Мөн энэ талын үйл ажиллагааг зохион байгуулахыг уриалдаг билээ. 

"Төрийн албаны өдөр"-ийн гол зорилго нь төрийн албан хаагчдын ажил үйлсийг үнэлж цэгнэх, төрийн албаны залгамж халаа болсон нарийн мэргэжил, өндөр ур чадвартай залуу үеийг төрийн албанд ажиллахыг уриалан дуудахад оршдог байна. 

Төрийн албанд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа үе үеийн эрхэм албан хаагчдадаа НҮБ-ын “#Төрийн_албаны_өдөр”-ийн мэнд хүргэе.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТӨВ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
43
Сүүлийн 7 хоног:
549
Сүүлийн сар:
1301
Нийт:
1925
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР