
Жил бүр дэлхийн дархлаажуулалтын 7 хоногийг вакцинаар сэргийлдэг халдварт өвчний хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх вакцины ач холбогдлыг олон нийтэд түгээн тэмдэглэж өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриан дор тэмдэглэж байгаа ба уг арга хэмжээний хүрээнд Мөрөн сумын хэмжээнд Далайн-Элбэрэлт Өрхийн эрүүл мэндийн төв дээр эцэг эхийн төлөөлөл, өсвөр насны хүүхдүүдийн төлөөлөлд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг Аймгийн ЗДТГ, Мөрөн сумын ЗДТГ, 5 Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Дэлхий нийтэд дархлаажуулалтын түүх 70 гаруй жилийн өмнөөс эхэлсэн ба одоогоор 105 оронд НҮБ-ын Хүүхдийн сан ДЭМБ-ын зөвшөөрөлтэй, аюулгүй, үр дүнтэй вакциныг ханган нийлүүлж байна. Үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэл вакциныг тээвэрлэх, хадгалах, хүргэх үйл явц бүхэлдээ хүйтэн хэлхээний стандартыг бүрэн хангаж, олон улсын шаардлагаар зохицуулагддаг. Монгол Улсад хэрэглэгдэж буй бүх вакцин дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэж буй вакцинтай ижил стандарттай бөгөөд АНУ, Англи, Энэтхэг зэрэг орнуудын үйлдвэрлэгчээс нийлүүлэгддэг. ХӨВСГӨЛЧҮҮДДЭЭ ДАРААХ УРИАЛГА ДЭВШҮҮЛЖ БАЙНА.
1. БАГА НАСНЫ ХҮҮХДИЙНХЭЭ ТОВЛОЛЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫГ БҮРЭН ХИЙЛГЭЦГЭЭЕ














2. ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНД 11-14 НАСНЫ ХҮҮХДҮҮДЭЭ БҮРЭН ХАМРУУЛЦГААЯ